Sentria® II

Бидний тухай

Асар их санаануудтай хүн

Жим Кирби нь амьдралынхаа ихэнх хугацааг зохион бүтээхэд зориулсан бөгөөд хамгийн сайн танигдсан гэр арчилгааны систем нь түүний нэрийг авсан. Түүний амьдралын зорилго нь хаана хүнд хүчир ажил байна түүнийг багасгах болон устгах явдал байсан. 200-аас олон патентууд болон маш олон бүтээгдэхүүнүүд нь өнөөдрийг хүртэл ашиглагдаж байгаа нь түүний ажлын амжилтын үнэлэмжийг харуулдаг.

Түүний 1906 онд зохиосон анхны загвар нь бохир усыг цэвэршүүлэхэд зориулагдсан байсан. Тэрээр бохир усыг юүлэх нь тохиромжтой бус байсан тул илүү сайн санааны эрлийг эхлүүлсэн. Жим Кирби бохир агаарыг даавуун уутанд шахан оруулж бохирыг шүүх зориулалт бүхий вакуум төхөөрөмжийг 1907 онд боловсруулсан.  

Жим  өөрийн вакуум төхөөрөмжийн загварыг сайжруулах ажлыг үргэлжлүүлсээр байсан бөгөөд Дэлхийн 1 дүгээр дайны дараагаас эхлэн түүний бүтээгдэхүүнүүд худалдаанд гарч эхэлсэн. Салгаж авч болдог шалны сорогч хошуу болон бариултай Vacuette Electric нь өнөөдрийн олон үйлдэл бүхий загварын анхдагч нь бөгөөд Дэлхий даяар алдартай хөрвөх чадвар бүхий онцлогтой орчин үеийн Кирби гэр арчилгааны системийн үндэс, суурь болж өгсөн.

Бүтээгдэхүүнийг танилцуулах хэрэгцээ

Кирби нь 1920 онд шууд борлуулагч байгууллага болсон бөгөөд Кирби гэр арчилгааны системийг хэрэглэгч нарт таниулахын тулд гэрээр танилцуулга хийх аргыг анхлан ашигласан. Хэрэглэгч нарт худалдан авалт хийхээсээ өмнө бүтээгдэхүүнийг үзэх болон вакуум системийг өөрийн гэртээ туршиж үзэх боломжоор хангаж өгөх явдал нь гол зорилго байсан.  

Дэлхий даяарх мянга мянган хүмүүс Кирбийн бие даасан борлуулагчийн хувьд өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа явуулах болон эзэмших хязгааргүй боломжийг ашиглан энэхүү төхөөрөмжийг борлуулсанаар маш их ашиг тус хүртсэн.

Дэлхий дахины анхаарлыг татах боломж

Өнөөдөр Кирби гэр арчилгааны систем нь 55-аас олон улсад борлогдож, сая сая сэтгэл ханамж бүхий хэрэглэгч нарт бага хүчин чармайлтаар гэрээ цэвэрлэх боломжоор хангаж өгч байна.

Бид компаний үйл ажиллагаагаа явуулахдаа бараг 100 жилийн өмнө Жим Кирбийн бий болгосон үндсэн зарчмыг баримталдаг. Түүний хүсэл мөрөөдлийг хадгалан үлдэж, дэлхий даяарх итгэлтэй хэрэглэгч нарт онцгой чанар бүхий гэр арчилгааны системээр үргэлжлүүлэн хангах явдал нь бидний зорилго юм.

140 queries. 3.442 seconds